Өөрийгөө шатаасан залуу цахим покерт донтож, 11 сая төгрөгийн өрөнд орсон байжээ

Өчигдөр орой 19:30 цагийн орчимд Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан  талаар мэдээлсэн билээ. Тухайн иргэн нь 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ бензин асгаж шатаасан бөгөөд биеийнх нь 50  хувь түлэгдсэн байдалтай  маш хүнд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тэрбээр онлайн покер тоглоом тоглож 11 сая төгрөгийн өрөнд орсон бөгөөд өрөө төлөх боломжгүй, амьдрах чадваргүй болоод сэтгэл санааны гутралд орсон хэмээн мэдүүлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments